?LIVE: О.Цогтгэрэл: 25 жилийн хорих ял оноосноор хүүхдийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар талаар мэдээлэл өгөв.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Мөн 2024 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хорих ял 20 жил байсныг 25 жил болгоно гэж байна. Ийм нэмэгдэл дээр бодит үр дүн гарах уу? Энэ яг зөв хууль зүйн бодлого мөн үү? Хүний заяагдмал хүсэл хэрэгцээг хангаж өгөх тал дээр ХЗДХЯ юу хийх вэ. Тэр нь хангагдахгүй бол хүч хэрэглэх нөхцөл байдал үүснэ. Нэгэнт тийм үйлдэл хийсэн юм чинь нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Иймд хуулийн хатуу хариуцлагаас гадна зохицуулалтуудыг яаж нэмэгдүүлэх вэ гэх мэт асуудлыг дэвшүүлсэн.
Түүнчлэн Францын "Орано" группийн асуудлаар мөн мэдээлэл сонссон. Хаалттай хуралдаан тул зарим зүйлийг орхиё. Ураныг шинэ нөөц бололцоо болгож ашиглах, гуравдагч хөршийг оруулж ирэх нь зөв зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.
Гуравдугаарт, 2024 оны төсвийг хэлэлцсэн. Төсөв 30 хувь тэлж байгаа. Ард иргэдийн орлого 30 хувиар тэлсэн бил үү. Үүний цаана төсвийн орлогыг 60 сая тонн, зэсийн үнийг 9000 доллар гэж тооцжээ. Нүүрс, зэсээ их өөдрөг төсөөлсөн байна. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар төсвөө тодотгоод явна биз гэсэн хоноцын сэтгэл биш биз дээ? Энэ бүгд дээр хэлэлцэх ярилцах олон зүйл бий гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.