?LIVE: Х.Нямбаатар: Нийслэлийн худалдан авах ажиллагаанд цаашид нууцлал гэж байхгүй

Улаанбаатар хотыг удирдах даалгаварыг МАН-ын Удирдах зөвлөлөөсөө авсан ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар: 

-2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд Эрүүгийн хуульд шинэ бүлэг оруулсан. Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ял, хариуцлагыг чангатгах тухай. Одоо би ХЗДХ-ийн сайдын ажлыг өгчихөөд хууль зүйн бодлого тал дээр юм ярих нь утгагүй. Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хуулийг чангатгах төслүүд байгаа.

Нийслэлийн Засаг даргаар томилох тухай асуудал эцэслэгдээгүй. Улс төрийн шийдвэр л гарсан. Эцэслэсэн хойно л асуудал ярих байх. Очоод хамгийн түрүүнд бүтцийн асуудлыг цэгцэлнэ. Данхар бүтцийг цэгцэлж, урсгал зардлыг хэмнэнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Хэмнэсэн зардлаа газар чөлөөлөлт рүү тусгах ёстой. Эдгээрийн хийхэд хуулийн том баг хэрэгтэй. Энэ нь хуулийн дагуу байх ёстой. Тиймээс ХЗДХЯ-нд ажиллаж байсан зарим нөхдөд хамт ажиллах санал тавихаар байгаа. 

Бондын мөнгийг юунд, хэзээ зарцуулахаас шалтгаалж энэ шийдвэрийг эргэж харахаар юм билээ. Учир нь Сэлбийн далан дагасан босоо замыг санхүүжүүлэх асуудал байна. Мөн сургууль, цэцэрлэгийн дуусаагүй барилгыг дуусгана. Бондын цан зохисон өдрөөс эхлээд хүүтэй мөнгө тоологдоно. Тиймээс цаг үеэ харах нь зүйтэй гэж бодож байна. Статистик мэдээг л өнгөрсөн амралтын өдрүүдэд харсан. Нийт хүн ам маань 1.7 саяд хүрсэн байна.

. Эл асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.

Цахилгаан автобус орж ирсэн байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобуснууд гаалийн татвар төлөгдөөгүй гэдгээр байгаа. Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргана. Дараагийн ээлжид ямар автобусыг хурдан хугацаанд худалдан авч нийтийн тээвэрт ашиглах вэ гэдгийг судална. , үүн дээр загварчлал хийх мэдээллийг сонслоо. 

Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл,.

Түүнчлэн нийслэл хот дээр байгаа авлига, албан тушаалтай, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал зэргийг бодох шаардлагатай гэж ойлгосон. Шийдвэр гарсны дараа ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай мэдээлэл өгнө гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.