СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Швейцар улстай хөрөнгө буцаах чиглэлээр хамтарч ажиллана

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Английн Лондон хотноо болсон Олон улсын прокурорын холбооны 28 дугаар чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Швейцарын Холбооны Улсын ерөнхий прокурор Стефан Блаттлертай уулзжээ.

Тэд хоёр улсын прокурорын байгууллага хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан, ялангуяа авлига, албан тушаал болон мөнгө угаах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр харилцан туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр санал солилцсон аж. Швейцарын талаас манай прокурорын байгууллагын төлөөллийг энэ оны арваннэгдүгээр сард тус улсад хүлээн авч, дээрх асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Дээрх чуулга уулзалтын үеэр УЕПГ-ын төлөөлөгчид Канадын ерөнхий прокурорын орлогч, хатагтай Кэтлин Руссель, БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Макаогийн ерөнхий прокурор Ип Сон Санг тэргүүтэй төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулсан гэнэ.

Энэ үеэр криптовалютын хууль бус наймаа, авлига, албан тушаал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр прокурорын байгууллага хооронд туршлага солилцох, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх чиглэлээр прокурорыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.