СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сос медика”-д давуу байдал олгосон ҮИТ-ийн даргад хоёр дахь удаагаа ял шийтгэлээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандан шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.

“Ковид-19” цар тахлын үед “Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авч байсан “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүйгээр тус лабораторийнхон ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь албан баланк дээрээ гаргадаг байсан юм. Тодруулбал, MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангасан гэрчилгээгүй ажиллаж байв. “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторид ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчин давуу байдал олгосныг шүүх ийнхүү хоёр дахь удаагаа тогтоов. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард С.Соронзонболдын нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байсан.

Харин энэ удаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат өмнө нь оноосон ялыг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.9.40.155

“Оюу Толгой” гэдэг нэр байгаа л бол олон хүмүүсийн өрсөлдөөн шунал бдаг байлгүй дээ хаха тэгээл нэг нэгнийгээ хэмлээд л доош хийгээд л СОС угаасаа л ОТ-н эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлээд олон жил болж бна бид нарт лав амар л байдаг. /ОТ ажиүтанаас/

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.