СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-07

Н.Учрал: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс гэнэт амь орчихсон хүүхдэд хайртай болоод пост хийгээд сууж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ЦХХХ-ны сайд Н.Учрал чуулганы хуралдаанд Хүүхэд хамгаалал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлэв.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-ХНХЯ өнгөрсөн хугацаанд хэзээ ч хүүхэд хамгаалал дээр анхаарал тавьж байгаагүй. Энэ ажлыг Хууль зүйн яам л хийсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл төсөв хөрөнгөгүй хэр нь олон аяныг олон нийтийн дэмжлэгтэй хийж ирсэн. Чингэлтэй дүүрэгт хяналтын систем байрлуулснаар гэмт хэрэг багассан талаар хэлж байсан. Энэ асуудлыг жилийн өмнөөс ярьсан. Гэтэл өнөөдөр сэрж байгаа юм шиг хяналтын камер тавих талаар яриад сууж байна. Заавал хяналтын камерыг улс хийх шаардлага байхгүй. Нэг агентлагийн төсөв нэмүүллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.Тэрний оронд санаачилга гаргаад байгаа Ч.Ганжавхлангийн "Лантуун дохио" ТББ-тай хамтраад төсөв мөнгийн шийдээд олон нийтийн дэмжлэгтэй хийх хэрэгтэй.

Би өмнө нь "олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" батлуулах гээд явсан. . Тухайн үед маргааш ийм юм болно шүү гэж хэлж л байсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
1 жилийн өмнө
66.181.188.230

Тэр уйлан гонгиногсод ХЭН ХЭН байсан бэ Нэр Албан тушаалыг нь ил тавиач САЙД АА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.