СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлуудыг солонгосчуудын хамт нэг сар хорино

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ автобус нэрээр хуучин чанарын болон тендерийн шалгуур, шаардлага хангахгүй унаа нийлүүлсэн хэрэгт холбогдуулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй дөрвөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан билээ.

Тэднээс уржигдар орой нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргалыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлэсэн бол өчигдөр үлдсэн гурван хүнд нь таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн юм. НПГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, НХААГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Тиймээс А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих, Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар тус шүүхэд прокурор саналаа хүргүүлсэн юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НПГ-аас ирүүлсэн цагдан хорих болон хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахуулах санал нь үндэслэлтэй гэж дүгнээд А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ. Харин Ш.Баярсүхийг НХААГ-ын мэргэжилтнээр ажиллах эрхийг нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох үйлдэлд БНСУ-ын иргэн, 43 настай Лий Жон Собыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. “Воннам ЖЛС” компанийн захирал түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг өчигдөр орой шүүх хэлэлцэж, тус улсын иргэн Ким Киа Баум гэх хүний хамтаар нэг сар хорихоор шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.