АТГ-аас допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж байна

АТГ-аас "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон ажлын байранд нэгжлэг хийж байна. 

Нэгжлэгийн үеэр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис, илрүүлж хураан авсан гэх мэдээлэл гараад байна. Нэгжлэгийн үйл ажиллагаа яг одоо Ж.Хатанбаатарын хувийн эмнэлэг болох "Хатанбаатар" эмнэлэгт үргэлжилж байгаа аж.

Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хорооны алба, хэлтсийн удирдлагуудын гэр, албан өрөөг нэгжсэн гэх мэдээлэл байна.

АТГ-аас хийж байгаа нэгжлэгийн дараа тэдэнд авлигын хэрэг үүсгэж болохуйц нөхцөл байдал тогтоогдвол цагдан хорих саналаа прокурорт хүргүүлэх юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.