СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-03

🔴LIVE: Төв банк ирэх онд инфляцыг 8 хувьд хүргэх зорилт тавьжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанк болон 2024 оны Улсын төсвийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Инфляцын төлөв байдал бидний суурь төсөөллөөр . Гэхдээ энэ суурь төсөөлөлд тодорхой хэмжээний таамаглал нөхцөлүүдийг агуулдаг. Энэ таамаглалд ордоггүй тодорхой бус байдлууд инфляцын төсөөлөлд савлагаа үүсгэх эрсдэлтэй. Тухайлбал цаг агаарын нөхцөл байдлын үүднээс гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн савлагаа нь улирлын шинж чанартай болон нийлүүлэлттэй холбоотойгоор үүсэж болзошгүй.

Гэхдээ энэ жилийн ургац хураалтын явц харьцангуй сайн байна гэдэг мэдээлэл байна. Савлагаа гайгүй байх гэсэн хүлээлт байна. ОХУ-аас зарим улсуудад шатахууны хязгаарлалт тогтоосон. Манай улсын хувьд энэ эрсдэлээс зайлсхийх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байна.

Өнгөрсөн онд 16 хувьд хүрээд байсан инфляц 10 хувьд хүрээд байна. Тээврийн чиглэл, бараа эргэлт инфляц өсөхөд нөлөөлсөн. БНХАУ гурван сар хилээ хаагдсантай холбоотойгоор инфляц 5-6 хувийн дарамтыг үзүүлсэн.

Мөн ОХУ, Украины асуудал дэлхий нийтийн нийлүүлэлтийн доголдол, тээврийн саатлыг бий болгосон. Эдгээр нь инфляцыг буулгах боломжийг хааж байна. Манай улсын тухайд инфляцыг тооцоолохдоо 400 орчим бараа бүтээгдэхүүнийг сагсанд цуглуулдаг. Үүнээс хамгийн өндөр үнэтэй 20 бараа бүтээгдэхүүн нь 10 хувийн инфляцын 40 хувийг бүрдүүлж байна. Ингээд нийт дүнгээр нь өсөлтөд нөлөөлж, энэ нь бодлогын хүүд нөлөөлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.