Хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.10.02/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралджээ. Хуралдаанаар автобусны дуулианы асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ.
Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор ногоон автобусны асуудлаар Ж.Сүхбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн бол Хотын дарга ийнхүү чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.