"Тэнүүн-Огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нарыг цагдан хорив

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаныхан "автобусны" гэх хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.

Шалгалтын хүрээнд "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал Аюушийн Ганхуягийн гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна.

А.Ганхуягтай хамт тус компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Жамсрангийн Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх зэрэг хүмүүсийг саатуулсан гэх мэдээлэл ирээд байна. 

Түүнийг он зассан автобусаар "мөнгө саагч" "Эрдэм транс"-ын Я.Эрдэнэбилэг шиг хил даваад болж магадгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа бололтой. 

Энэ талаар өнөөдөр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Автобусны хэрэгт дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Мөрдөх шалгах ажиллагаа хийхтэй зэрэгцээд Прокурорын байгууллага хяналтаа тавиад явж байгаа" гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.