Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ

Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, иргэн Ж.Ө нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Хар хорин зах орчмоос Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон  гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ө-г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 сая 800 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.