Т.Аюурсайхан брэндийн костюм зарж 50 мянган ам.доллар, марк худалдаалж 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн хадгаламжтай болжээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж: Миний үйлчлүүлэгчийн хувьд 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогддог. Явсан зорилго нь хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. .

Мөн ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмсэн өндөр үнэ бүхий маркны цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан. Энэ талаар анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн.

Тухайлбал, 2017-2021 оны хооронд ОХУ болон Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон байдаг. . Үүнийг шалгах боломжтой. Эх сурвалжуудыг тодорхой зааж өгсөн. Харамсалтай нь шалгах ажиллагаа хийгдээгүй. Түүнчлэн 2021 оны ХОМ-тээ Монгол улсад 48 сая төгрөгийн үнэлгээ бүхий маркийг хүнээр дамжуулан бусдад худалдаалсан.

2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан. Үндсэндээ худалдан авсан, дамжуулан зарж өгсөн этгээдийг тодорхой хэлж өгсөн. Энэ дагуу мөн шалгалтын ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр хууль ёсны хөрөнгийн эх үүсвэрүүд юм гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.