Чингисийн Жагаа өнөөдөр гурван цагийн турш сонсогчдынхоо сонорыг мялаана

“Чингис хаан” хамтлаг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна.

Монголын рок, поп урлагийн анхны Ардын Жүжигчин, 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичиж уянгалуулсан, Пентатоник наадмын шилдэг эрэгтэй дуучин, хөгжмийн зохиолч, дуучин Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан “Чингис Хаан” хамтлаг шилдгийн шилдэг бүтээлүүдээсээ бүрдсэн “ХХI зуун” тоглолт өнөөдөр болно.

“CHINGGIS KHAAN” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд 3 өдөр дараалласан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны 9 сарын 16-ны хагас сайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.

Монгол улсын ардын жүжигчин Д. Жаргалсайхны авч байсан гавьяа шагналын өчүүхэн хэсгээс дурьдвал

-1997 онд Пентатоникийн дээд шагнал болох “Монголын Рок урлагийн шилдэг дуучин”
-1998 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” шагнал
-2000 онд Олимпын хорооны дээд шагнал “Алтан очир” шагнал
-2005 онд Hi-Fi records-ийн “Алтан цомог” шагнал
-2007 онд “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь”, “Харийн нутагт давчдаад байна” зэрэг дуунуудыг нь үнэт бүтээл хэмээн үзэж “Монголын алтан дуу” шагнал
-2018 онд “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал”
-2021 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан дундрашгүй сод авьяастан юм.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан жишээлбэл “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартаа хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхавгасүрэн нартаа хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” дуунуудыг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм.

Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа юм. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү орж эхлүүлэнэ. 17:30-с урилгаар ирсэн уран бүтээлчидийн дуугаар эхэлж дараагаар нь “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 12:00 цагт өндөрлөнө гэж тооцоолжээ.

Тоглолтонд урилгаар

МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С. Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.