Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгье гэсэн ч хашаа байшин, 30 сая төгрөг нэхсэн

Зам тээврийн ослоор амиа алдаж, гурван хүүхэд нь өнчирсөн нэгэн эмэгтэйн талаар Zarig.mn сайт сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэсэн. 

Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцсоос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн ч бусад эрхтнийг нь авсан. Мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал болон бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь мэдээлэл хийсэн. юм.

Харин өнөөдөр талийгаач С.Алунгуаг дайрч амь насыг нь хохироосон жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл өгөв.

Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил:

-2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр харамсалтай хэрэг гарсан. Тиймээс талийгаачийн ар гэрт өмгөөлөгчийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн Зариг.мн сайтын тавьсан асуудал олны дургүйцлийг хүргэж байна.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёсзүйн 18 дугаар зүйлд өмгөөлж байгаа үйлчлүүлэгчийн хэргийн талаарх мэдээлэл нийтэд ил болсон бол тодорхой мэдээллийг өгч болно гэж заасан байдаг. Үүний дагуу зарим мэдээллийг өгч байна.

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйл нь худал мэдээлэл байна. Миний үйлчлүүлэгчийг илт  гүтгэсэн мэдээлэл өгч байна. Миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт оршуулгын зардал болон мөнгөн тусламж өгөөгүй гэх асуудал яригдсан.

Үйлчлүүлэгч маань зам тээврийн осол гарснаас хойш мэдээлэл нийтэд ил болох хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж байсан. Ингэхдээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж, оршуулгын зардал болон хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх нь зөв гэж үзэн 10 сая төгрөг бэлдсэн байсан. 

Би болон миний үйлчлүүлэгч хохирогчийн асран хамгаалагчид эмгэнэл илэрхийлж, үйлчлүүлэгч маань "10 сая төгрөг өгье" гэж хэлсэн. Гэтэл . Мөн миний үйлчлүүлэгчийг дарамталж "ална" гэж сүрдүүлсэн.

Ослын талаар ярихад, юм билээ. Тодорхой баримтын хүрээнд энэ мэдээллийг өгч байна. 

Тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.