Лифтэнд нөхрөө зодож буй эмэгтэйг шалгаж байна
Цахилгаан шатанд нэгийнхээ биед халдаж буй бичлэг цахим ертөнцөд цацагдагдсан. Уг үйл явдлын талаар цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгөв.
"2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав хоёр зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь цахилгаан шатанд гэр бүлийн хамаарал бүхий Д-гийн биед халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.