СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-09-11

🔴LIVE: Чингис хаан хамтлагийн “ХХI ЗУУН” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 09-р сарын 16-ны өдөр болно

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Монголын рок, поп урлагийн анхны Ардын Жүжигчин, 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичиж уянгалуулсан, Пентатоник наадмын шилдэг эрэгтэй дуучин, хөгжмийн зохиолч, дуучин Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан “Чингис Хаан” хамтлаг шилдгийн шилдэг бүтээлүүдээсээ бүрдсэн “ХХI зуун” тоглолт болох гэж байна.

“CHINGGIS KHAAN” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд 3 өдөр дараалласан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны 9 сарын 16-ны хагас сайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.

Монгол улсын ардын жүжигчин Д. Жаргалсайхны авч байсан гавьяа шагналын өчүүхэн хэсгээс дурьдвал

  • -1997 онд Пентатоникийн дээд шагнал болох “Монголын Рок урлагийн шилдэг дуучин”
  • -1998 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” шагнал
  • -2000 онд Олимпын хорооны дээд шагнал “Алтан очир” шагнал
  • -2005 онд Hi-Fi records-ийн “Алтан цомог” шагнал
  • -2007 онд “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь”, “Харийн нутагт давчдаад байна” зэрэг дуунуудыг нь үнэт бүтээл хэмээн үзэж “Монголын алтан дуу” шагнал
  • -2018 онд “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал”
  • -2021 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан дундрашгүй сод авьяастан юм.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан жишээлбэл “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартаа хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхавгасүрэн нартаа хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” дуунуудыг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм.

Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа юм. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү орж эхлүүлэх бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тойрон тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлэх билээ. Тоглолт 17:30-с урилгаар ирсэн уран бүтээлчидийн дуугаар эхэлж дараагаар нь “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 12:00 цагт өндөрлөх юм.

Тоглолтонд урилгаар

МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С. Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө.

Лавлах утас: 1900-1950, 8583-6464

ТАСАЛБАРЫГ TICKET.MN-ЭЭР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ МӨН 1900-1950 ЗАХИАЛАН ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭЭРЭЙ. ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР 9 САРЫН 11 ХҮРТЭЛ 39,000-Р БОРЛОГДОЖ БАЙСАН БОЛ  9 САРЫН 11-ЭЭС ХОЙШ 59,000-Р БОРЛОГДОХ ЮМ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY
7 сарын өмнө
129.205.113.166

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.