СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-02

ЗТХЯ: Замын компаниудад үзлэг, шалгалт хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Салбарын улсын Ерөнхий байцаагчийн баталсан /73 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2023.08.30-ны өдрөөс эхлэн Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай, Ховд, Баян Өлгий, Увс, Завхан, Архангай аймгийн чиглэлд авто зам, автотээвэр, усан замын чиглэлээр болон орон нутгийн нисэх буудалд агаарын навигац, нисэх буудлын чиглэлээр үзлэг, шалгалт хийж байна.

Авто замын чиглэлээр: Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай /34-431 км/ улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдал, замын их засварын ажлын явцыг шалгаад зам хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК, Эрдэнэсант АЗЗА ТӨХК, Өвөрхангай АЗЗА ТӨХК, замын их засварын ажил гүйцэтгэгч Үйлсийн зам ХХК-нуудын үйл ажиллагаанд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай "Албан шаардлага" тус тус өглөө.

Мөн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар, гүйцэтгэлд суурилсан засвар арчлалтын төсөл гүйцэтгэгч НКВ Интернейшнл Холдинг ХХК-ны ажлыг шалгаад зөвлөмж, үүрэг даалгавар өглөө.

Авто тээврийн чиглэлээр: Өвөрхангай аймгийн Автотээврийн төвд шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн 04-00-01/004/057/132 дугаартай 40 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллав.

Зорчигч тээврийн Дэлгэрэх индустриал ХХК-ийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгаж автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн 04-00-01/004/057/131 дугаартай албан шаардлага хүргүүллээ.

Нисэх буудлын чиглэлээр: Өвөрхангай нисэх буудлын үйл ажиллагаанд үзлэг хийж, аэродромын хэвийн нөхцлийг хангах 2 хоногийн хугацаатай, өвөлжилтийн бэлтгэл хангуулах хугацаатай үүрэг өгөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.