СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-08-29

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллав.

Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл 2023 оны наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь алтны олборлолт, нийлүүлэлт, гарал үүсэл, сорьцлолтын үйл ажиллагаатай танилцаж, стандартын дагуу аудит хийлээ.

Түүнчлэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага, хариуцлагатай алт олборлолт, гарал үүслийн баталгаажуулалтын талаар Монголбанк, арилжааны банкууд болон олборлогч компани, алтны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.