?LIVE: Нэг бөхөөс допинг илэрчээ
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байна.
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:
-Үндэсний их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээсэн байна.
Үүнээс нэг бөхөөс допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн. Бөхийн нэрийг зарлах боломжгүй, өөрт нь мэдэгдэнэ. Өөрөө Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв бөх өөрөө Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй, А сорьцын хариуг хүлээн зөвшөөрч байна гэвэл олон нийтэд нэрийг зарлаж болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.