Дөрвөн хүүхдэд хязгаарлалт тогтоож, нэг ламыг 30 хоног цагдан хорихоор болжээ

Дөрвөн хүүхдэд хилийн хориг, нэг хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг ЦЕГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Улмаар ламхай нар хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон юм.  Уг хэргийг үйлдсэн ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.

Тус саналын дагуу ламхайн хэрэгт холбогдох дөрвөн хүүхдийг яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал өнөөдөр болов. 

Тодруулбал, эл хэрэгт яллагдагчаар татагдсан таван хүүхдийн дөрөвт нь хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 нас хүрсэн нэг хүүхдийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.