Алдагдал нь 118 тэрбумд хүрсэн "Говь" ХК дампуурах уу

Хувьцаат компаниуд 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа ээлж дараалан танилцуулж байна. Нийт өр нь 178 тэрбум төгрөг болсон "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК буюу "CU" сүлжээ дэлгүүр дампуурах эрсдэлтэй байгаа бол дараагийн удаад "Говь" ХК-д энэ эрсдэл нүүрлээд байгаа аж. 

"Говь" ХК 2023 оны хагас жилээр 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Хамгийн ноцтой нь сүүлийн 3 жилд хуримтлагдсан алдагдал нь 118 тэрбумт хүрээд байгаа аж. Бас нэг сонирхолтой зүйл нь "Говь" ХК өөрийн хөрөнгөгүй (-2 тэрбум) болж, өр зээлээ 68 тэрбумаар нэмж 360 тэрбум төгрөт хүргэжээ.

Энэ талаар "Алтан тариа" ХХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүн "Ийм байдлаас компаниа аварч чадвал ёстой жинхэнэ баатар болно" хэмээн жиргэсэн байх юм.

F2j2PucaAAYSBE8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.