"Найман ишигний" гэх хэргээр хоригдсон хоёр иргэнийг суллав

“Найман ишигний” гэх хэрэгт холбогдсон иргэн Гэрэлзаяа, Төмөр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болсныг та бүхэнд шууд дамжуулан хүргэсэн билээ. 

Шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ танилцууллаа. Тус хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг суллах шийдвэрийг гаргаж, хэргийг анхан шат руу буцаажээ. 

Хэргийн талаар нэхэн сануулбаас, шүүгдэгч Гэрэлзаяа, Төмөр нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын дөрөвдүгээр багийн нутагт Өрөлтийн энгэр гэх газарт 2021 оны есдүгээр сарын 4-5-ны хооронд Болдбаатарын 44 тооны ишиг, 9 хурга нийт 53, иргэн Лхамын 3 бүдүүн хонь нийт 56 бог олон тооны малыг Болдбаатар, Лхам нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж ногоон өнгийн будгаар будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн хэрэгтээ ял шийтгүүлсэн юм. 

Харин энэхүү хэргийн араас Зариг.мн сайтын эрхлэгч Ц.Өнөрцэцэг уйгагүй явж, олны анхаарлын төвд авчирсны дүнд өнөөдөр яллагдсан хоёр иргэн ийнхүү суллагдаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.