Б.Ганзориг: Өнчин ишиг ч үгүй би Гацуурт компанийн тариан талбайд их хэмжээний хохирол учруулсан болчихжээ

"Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, мөргөж байгаа бичлэгийг хийсэн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригийг хоёр зүйл ангиар буруутган шалгаж байгаа. Тэгвэл түүнийг дахин нэг хэргээр шалгаж эхэлжээ. 

"Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, мөргөж байгаа бичлэг цахимд орчинд тархсан. Улмаар түүнд гурван зүйл ангиар ял төлөвлөсөн ч удалгүй түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэн буцаасан. 

Түүний бусармаг үйлдлийг гар утсаараа бичиж, баримтжуулсан Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга юм. 

Тэгвэл түүнд дахин нэг хэрэг нэмэгджээ. Гацуурт компанийн тариан талбайд их хэмжээний хохирол учруулсан гэх гомдол иржээ. Энэ талаар Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг өөрийн цахим хуудастаа: 

-2023 оны 07 сарын 07-нд Сэлэнгэ аймгийн шүүхээс Гацуурт компаниас гомдол ирсэн байна. гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.