СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-07-14

Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо, ахын дүү ингэж худлаа ярьж болохгүй, би тэгж нэг даваа авахдаа арай тулаагүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдэж, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьт идэвхгүй барилдсан гэх шалтгаанаар тахимаа өгсөн Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаар тайлбар хийв.

Тэрбээр "Хоёр зүйл дээр тайлбар хийе гэж бодлоо. Нэг нь дөрвийн давааны оноолт буюу цэргийн арслан Г.Жамбалдоржтой хийсэн барилдаан. Нөгөө нь долоогийн давааны барилдаан. Энэ хоёр барилдаан дээр яг юу болсон бэ гэдгийг үнэн зөвөөр нь хэлье.

Дөрвийн даваанд оноолтоор барилддаг. Би ч өөрөө оноолтоор барилдаж улсын цолны босго алхсан. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж 2003 оноос хойш дөрвийн давааг амлаж барилддаг байсныг оноолтоор барилддаг болгосон. Үүнд бөх сонирхогчид тааламжтай байдаг. Учир нь, олон хүний яриад байдаг найраанаас сэргийлж оноолтоор барилдуулдаг болсон. Энэ жилийн хувьд би дөрвөн даваанд Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Г.Жамбалдоржтой таарч барилдсан. Барилдааны явцад юу болсон бэ гэдгийг ярья. Г.Жамбалдоржийн өгсөн ярилцлагыг үзсэн. Намайг барьцгүй 3-4 удаа талбайгаас түрж гаргасан. Хөлийн цэцээс надад нэг сануулга өгсөн. Элэг бүс, сэнжигний барьцнаас намайг хоёр удаа түрж гаргасан. Хөлийн цэц надад хоёр дахь удаагаа сануулга өгсөн. Золгож барилдах цаг болоход идэвхтэй барилдсанаар Г.Жамбалдоржийн талаар золгох ёстой гэсэн. Түүнийг нь би хүлээн зөвшөөрсөн. Г.Жамбалдорж баруун золгоё гэсэн. Баруун золгооны барьц задарч зүүн золгож барилдсан ч бас задарсан. Дараа нь баруун давхар золгосон. Энэ үед миний нэг барьц салаагүй байхад Г.Жамбалдорж "Ах аа, хоёулаа барьц салах уу?" гэж хэлсэн. Тэгээд барьц салсан. Зүүн давхар золгоод миний нэг шуудгийн барьцыг тавиулснаа "Ах аа, хоёулаа барьцаа задлах уу?" гэсэн. Би тэгье л гэсэн. Би бодохдоо баруун давхар золгоно гэж бодсон. Гэвч дүрэмд өөрчлөлт орсон юм билээ. Баруун дангаас эхлүүлсэн. Ингэж явсаар бид хоёрыг шинэ дүрмийн барьцад орсон. Шинэ дүрмийн барьцаас бидний барилдаан хэд хэдэн удаа задарсан. Тухайн үед Г.Жамбалдорж юу ч хэлээгүй. Би сугыг нь цохиод алсын сүвээний барьц аваад өргөхөд Г.Жамбалдорж "Болоогүй ш дээ" гэж орилсон. Давчихаад тахимаа авах гэтэл "Барьц салсан байхад та намайг өргөөд тавьчихлаа ш дээ, яаж байгаа юм бэ!" гэсэн. Барилдааныг хэн ч зогсоогоогүй үргэлжилж байсан. Өөрөө барьцаа тавьсан нь Г.Жамбалдоржийн өөрийнх нь буруу. Би барьцаа тавиагүй байсан. Хэрэв барьцаа тавихдаа "Ах аа, барьц салъя" гэсэн бол би салах л байсан. Гэтэл надад юу ч хэлээгүй. лээ. Ингэж худлаа ярьж болохгүй.

Дараагийн асуудал бол долоогийн даваанд Н.Батсуурь аваргатай барилдсан. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Өмнө нь таарахдаа ч ингэж л барилддаг байсан. Хэн нэгэндээ бууж өгдөггүй. Харин энэ удаад шинэ дүрмээр барилдсан. Баяр наадмын комисс хуучин дүрмээр барилдуулна гэж байснаа долоодугаар сар гарсны дараа дүрмээ шинэчилж бөхчүүдэд танилцуулсан. Арав хүрэхгүй хоногийн өмнө дүрмээ өөрчилчихөөр бөхчүүд шинэ дүрэмд дасаж амжихгүй байна. Долоогийн даваанд Н.Батсуурь аваргыг давахад хүмүүс шүүмжилж байна лээ. Гэхдээ энэ бол

Долоогийн даваанд Н.Батсуурь аварга намайг авахгүй байх гэж бодож байсан. Яагаад гэхээр, уг нь бид нар нэг нэгнийхээрээ орж гардаг гэр бүлийн найз нөхөд байсан. Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд уулзах нь холдоод хөндийрсөн. Энэ юунаас болсон гэхээр, 2020 оны наадмын дараа Н.Батсуурь. Р.Пүрэвдагва нараас сэргээшийн төрлийн бодис илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед нь би "Юу болсон юм бэ" гээд асуухад "Би ийм эм уугаагүй. Хаанаас ийм зүйл гарав. Гайхаад байна" гэж хэлж байсан. Би Н.Батсуурьд итгэж байсан. Монголын үндэсний бөхийн холбоо барилдах эрхийг нь хассаны дараа маргаан үүссэн. Энэ үед бидний хооронд үл ойлголцох асуудал гарсан. Тэглээ гээд би амлаж барилдахад нь уурлаагүй. Харин цаг дуусаад идэвхээр нь давуулна, давуулахгүй гээд маргаж байх үед гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.72.148

Жамбалдож гэж цолонд хүрэхийн талөө хүний нэр төрийг нохойд хаясан өөдгүй этгээд үү, уйлж уянгалж хүүхдээрээ хүртэл рэкламдаад. Содном тэгж давааны төлөө хуншгүй зан гаргах хүн биш, жудагтай бөх шүү. Монгол бахөө эрүүлжүүлж цэвэршүүлмээр байна

Зочин
1 жилийн өмнө
110.70.47.226

Содном л нохойтож байгаа нь ойлгомжтойшд.. Жамбалдорж арслан бол тэгэх хүн биш. Содном бол харин тэр байтугай юм хийж мэдэх хүн

Llmööö Llmööö
1 жилийн өмнө
84.189.93.171

Unen bol muuhai zaluu ve

Ичинхорлоо
1 жилийн өмнө
202.126.90.126

Содном дорж сайхан ярилцлага өглөө.

зочин
1 жилийн өмнө
150.129.143.53

Содномдорж гуай тэр залууг өргөж хаячихаад доромжилсон байх аа. Яг тийм үйлдэл хийсэн жүдочид шууд ялагдал өгч байсныг мэдэх байх! Их л муухай харагдсан даа.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.159

4-н даваан дээр чамайг зөвтгөх аргагүй илт харагдаж байсаан.

Зочин
1 жилийн өмнө
50.99.75.40

Содном бол хөгийн новш шүүдээ, Жамбалдрржыг гэнэдүүлж барилдсан нь тодорхой харагдаж байгаа шүү дээ, бөх хүн байж зарга ихтэй ха явсан газраа будлиан хутгаж явдаг нутгийн хаа наадмыг хүртэл 2 удаа завааруулсныг бүгд мэдэж байгаа шүү дээ? Сөя бол Батсуурь аварга илт иүү идэвхтэй барилдсан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.