Улсын арслан нэг, гарьд нэг, хоёр харцага, гурван начин төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын хоёр харцага, улсын гурван начин төрлөө.

Тодруулбал

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч Улсын арслан цол,

received 257334677046976

Найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгон Улсын гарьд цол

received 6446569682046574 1024x683

Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Г.Ганхуяг Улсын харцага цол

360167195 274568398485126 1526001260487338291 n 1024x683

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх С.Сүхбат Улсын харцага цол

360703721 1711979709261175 498048746662354240 n (1)

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Дамдины Тогтохжаргал Улсын начин цол

360168542 1340282656567504 6829896913656980571 n 1024x683

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар Улсын начин цол

360132144 648969143534880 1279116225604123448 n 1 1024x683

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр Улсын начин цол хүртлээ.

356315068 643452271177637 5902688190564303834 n 1 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.