Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь чөлөөлжээ

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар өнөөдөр /2023.07.12/ Соёолон морьдын уралдааны дүнг зарлах үеэрээ шүдлэн насны уралдааны морь баричтай холбоотой мэдээлэл тайлбар өгөв.

Тэрбээр "Алдаа гаргасан морь бариач одоо морь барихгүй байгаа. Ажлаас нь халж байгаагаа албан байгууллагынх нь дарга мэдэгдсэн.

Тухайн морь бариач үүнийг санаатай хийгээгүй. Үйл ажиллагааны явцад тийм алдаа гаргасан байна. Хоёр үрээ зэрэгцэж орж ирсэн. Нэгийг нь барих гэж давхиад нөгөөдөх нь хажуугаар нь орчихсон. Ийм л үйл явдал болсон гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.