Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн цэвэрлэгээ, үйлчилгээнд 237 хүн ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар холбогдох албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн тохижилтын ажлыг наадмаас сар гаруйн өмнө эхэлсэн. Ногоон байгууламж, зам, талбайн тохижилт, ариун цэврийн байгууламж гэх мэт ажлуудыг хийлээ.. Мөн хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд 280 гаруй, Хүй 7 худагт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа.  Эрүүл ахуйн хяналтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд тавьж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.