З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна

ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан “Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа" хэмээн жиргэжээ.

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдаан өчигдөр болсон. Ховд аймгийн Мянгад сумын Монгол Улсын Манлай уяач (ХХААХҮ-ийн сайд асан) З.Мэндсайханы шарга үрээ түрүүлсэн. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн шүдлэн орсон юм. Гэхдээ морь бариач алдаа гаргасан гэж олон нийт шүүмжлээд байсан юм.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан “Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ” гэж жиргэжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.