“Хүй долоо худаг”-т түр хүрээ байгуулан ажиллаж байна
"Хүй долоо худаг"-т цагдаа, дотоодын цэргийн 1500 орчим алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид "Хүй долоо худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан ажиллаж байна.
Одоогоор "Хүй долоон худаг"-т өчигдөр болон өнөөдөр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болон зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн "Оюутан цагдаа" нар гадаадын иргэд, жуулчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Өчигдөр төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.