ШУУРХАЙ: С.Батдөлд 12 жилийн хорих ял оноов

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөл нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцлээ. 

Анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлд 12 жил, түүний ах С.Баттулгад 3 жил хорих ял шийтгэж, тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноолоо.

Үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.