БНЭУ-ын Парламентын доод танхимын дарыг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчилэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.07) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

0039558f644541cb96467de40ecb78c9

190bb2e596ac45a9a9042365171b68e4

e14cc1a1b6cc4820b06aeb3a4698e529

aa94094aeeca4124886c0af24702885f 

Улсын Их Хурлын дарга хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ом Бирла хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. Дараа нь Эрхэм зочин УИХ-ын дарга Г.Занданшатартай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.