Танилц: Шинэ итгэлцүүрээр тооцсоноор тэтгэвэр ингэж бодогдоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зөрүү ба, итгэлцүүрийн тухай дараах мэдээллийг өгч байна.

2023 оны төсвийн тодотголыг 1 их наяд 896 тэрбум төгрөгөөр баталсан. Ингэснээр иргэдийн амьжиргааг дэмжих, шаардлагатай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмж олгох, байнгын асаргаатай хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батална.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зөрүү ба, итгэлцүүрийн тухай ойлголт өгөх мэдээллийг өгч байна.

Тэтгэврийн зөрүү гэж ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тэтгэвэр тогтоолгосон оноосоо хамаарч ялгаатай байхыг хэлнэ. Харин итгэлцүүр нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм.

354458282 648292730659110 6619871542476949729 n

354443621 648292803992436 3146887703389530651 n

354535448 648320480656335 1041854203536025184 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.