Ашигладаггүй тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээрх бүртгэлээс торгууль, татвар төлөхгүйгээр хасуулах боломжтой
Авто тээврийн үндэсний төвөөс өөрийн нэр дээр бүртгэлтэй ашигладаггүй тээврийн хэрэгслээ торгууль, татвар төлөхгүйгээр хасуулах боломжтой гэж мэдээллээ.
Тодруулбал,Иргэн таны нэр дээр бүртгэлтэй, өөрөө ашигладаггүй, хасалт хийлгэх шаардлагатай тээврийн хэрэгсэл байгаа бол 2023 оны долдугаар сарын 1-нээс өмнө торгууль, татвар төлөхгүйгээр хасалт хийлгэх боломжтой.
Уг үйлчилгээг Автотээврийн үндэсний төвийн Цирк салбарт ажлын өдөр хандан авах бөгөөд тухайн эзэмшигч бичиг баримттайгаа очиж хасуулах боломжтой аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.