СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмээлтэд зам тээврийн осолд орсон Непал улсын иргэдээс хоёр нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнөөдөр /2023.06.16/ 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн иржээ.

Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.

бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.
Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан байна. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
202.9.40.42

Жолооч нараа сайн шалгуураар сонгож байлдаа. Дээр цагт микронд явж байсан солиотууд бол ална ш дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.