СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-16

Н.Мандуул: Үндэслэлгүйгээр авсан ипотекийн зээлийн шимтгэлийг арилжааны банкнууд буцаан олгох нөхцөл үүсэж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга Н.Мандуул, Өмгөөлөгч О.Батхүү, Өмгөөлөгч С.Ялалт нар дараах мэдээллийг өгөв.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. . Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна” гэлээ.

Өмгөөлөгч О.Батхүү “Энэ асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Эхний ээлжинд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн. Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй. Иймээс ШӨХТГ-т “Банкууд нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч иргэдийг хохироогоод байна” гэх гомдол, хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий есөн банкинд шалгалт оруулж 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоосон. Шүүхэд хандахад үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл хийсэн. Үүний үр дүнд захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарлаа. Банкууд давж заалдсан ч Дээд шүүх хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал өмнө нь Дээд шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд эцэслэгдсэн маргаан. ” гэлээ

Өмгөөлөгч С.Ялалт “ШӨХТГ-аас банкуудад тавьсан албан шаардлагын дагуу давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр шимтгэлийн асуудал хоёр удаа шийдэгдсэн. Иргэд сайн дураараа нэхэмжлэл гаргаад хоёр удаа шимтгэлээ авчихсан баримт байгаа. Энэ хоёр хэрэг дээр миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Тэгэхээр ” гэсэн тайлбар хийлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.161.31

хэдэн оныхоос эхлэн авах гэж анх авсан ипотёкийн зээлийн нэг хувь хамрагдахгүй гэж үү ЯАГААД 2012 оны орон сууны зээл авсан иргэд яах ёстой вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.