СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 84 хүн амиа алджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний таван сарын байдлаар 1958 болж, өмнөх оны мөн үеэс 10 (0.5%)-аар өссөн байна.

Харин объектын түймэр 1423 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 115 (7.5%)-аар буурчээ. Мөн газар хөдлөлт 37 удаа бүртгэгдэж, 8 (27.6%)-аар өссөн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 84 хүн амиа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 26 (44.8%)-гаар өссөн үзүүлэлт аж. 

Харин мөнгөн хохирлыг авч үзвэл аюулт үзэгдэл, ослын улмаас 17.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Оны эхний 5 сарын байдлаар:

-Газар хөдлөлт 37
-Объектын түймэр 1423
-Ой, хээрийн түймэр 64
-Усны осол 5 тус тус бүртгэгдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.