Х.Булгантуяа: Би нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмөөрч, хамгаалаагүй

ХНХ-ын сайд Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар тайлбар хийв.

Тэрбээр, "Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмөөрч, хамгаалсан зүйл огт байхгүй. Хууль, шүүхийн байгууллагууд тухайн хэргийг шалгаж шүүгээд, буруутай этгээд нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой.

. Ингэж буруутнаас хэргийг булзааруулж, бусад руу сэдвийг сэвж замхруулдаг улс төр, пи ар-ын арга улам л төгс болсоор. Улсаараа хулгай ярьж бухимдан, үнэт зүйл, хөгжил дэвшил ярихаа умартах вий гэсэн санааг л хэлсэн юм. Ингэж боддог олон хүмүүс бий. 

. Энэ хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүүхдийн төлөө сан, Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг шилэн болголоо. Салбарт хийх шинэлэг ажил, засах алдаа дутагдлын талаарх ажил хэрэгч саналыг дэмжин ажиллана. Харин салбарын шинэчлэл, сэргэлтийн ажлыг шантааж дайралтаас эмээхгүйгээр хийх болно" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.