СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-14

Завьт эргүүл энэ сарын 15-наас ажиллаж эхэлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2023 оны 06 дугаар сарын 15-аас ажиллаж эхэлнэ.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/596 дугаар захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын  Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул,  Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл,Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж  ажиллах юм. 

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой .

Он гарсаар 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 857,  аврах ажиллагааны 99 нийт 956 удаагийн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 1249 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хог шатсан дуудлага эрс нэмэгдэж байна. Иймд  холбогдох мэргэжлийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбооноос тавих хяналтыг сайжруулах, галын аюулгүй байдлын хууль, дүрэм, нормыг мөрдөхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.