Л.Энх-Амгалан: Ирэх долдугаар сарын 1-нээс багш нарын цалин бодитой нэмэгдэнэ
Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилийн дүгнэлт, хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын бүх алба хаагчдын цалин нэмэгдэж байгааг хэллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Боловсролын салбар хамгийн түрүүнд цалингаа нэмсэн. Соёлын салбарынхан цалингаа сая төгрөг болгох шаардлага тавьж байхад манай салбарын хамгийн доод цалин сая төгрөг болсон. Суурь цалин дахин нэмэгдэж байгаа тул суурь цалингаас бодогдох бүх нэмэгдлүүд нэмэгдэнэ. Жинхэнэ бодитой нэмэгдэл болж байгаа учир багш нарын цалингийн маргаан эцэслэгдлээ. УИХ, Засгийн газрын томоохон шийдвэр гарч, долдугаар сарын 1-нээс цалин нэмэхээр болсон гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.