СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-12

Д.Машбат: Гагнуурчид сайн дураараа хугарч, эвдэрсэн тоглоом хэрэгслийг гагнаж будна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Гагнуурчид нэгдэж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайд хугарч, эвдэрсэн тоглоом хэрэгслийг сайн дураараа гагнаж өгнө. Уг аян зургаадугаар сарын 20-27-ны өдрүүдэд өрнөх бөгөөд нэг дүүрэг дээр гурван хүнтэй дөрвөөс зургаан баг ажиллахаар төлөвлөжээ.

Бид уг аяныг санаачлагч Д.Машбатаас тодруулан асуухад “Иргэн хүнийхээ хувьд эмзэглэх үүднээс яг ажлыг санаачилсан. Учир нь хэдхэн минут гаргаад л гагначих юмыг хайхрахгүй орхисноос хүүхдүүд гэмтдэг. Бүр насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй ч болдог. Тэгэхээр энэ эзэнгүйдээд орхигдоод байгаа асуудлыг нэг удаа сайн дураар шийдчихье гэж бодсон. Энэ ажилд дор хаяж 100 гагнуурчин хэрэгтэй. Одоогийн байдлаар 80 гаруй гагнуурчин сайн дураараа нэгдэж, ажиллахаар болсон.

. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу гагнуурчид очоод гагнаад л явчихна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй дуудлага, мэдээлэл ирээд байна. Хамгийн гол нь зөвхөн гагнаж, будах тул сагсны шийдний гогцоо төмөргүй бол гагнаж чадахгүй. Иймд гагнуулах зүйлсийнхээ дутуу зүйлсийг бэлдчихвэл гагнаад өгнө гэсэн үг. Ер нь бол хүүхэд тоглодог газар бүр хугарсан эвдэрсэн гагнуур шаардлагатай бүхнийг цэгцэлнэ” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
10 сарын өмнө
66.181.161.248

Маш зөв санаачлага бна.Том хүүхдүүд тоглохдоо тоглоомоо эвдэхгүй байх нь зөв.Бас жижиг хүүхдиын тоглоом дээр том хүүхдүүд тоглоод суугаад эвдэхээ болих хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.