СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-12

Манай улсад 10 орны 52 нэр хүндтэй зочид жендэрийн эрх тэгш байдлын талаар хэлэлцэнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-БНСУ-д өмнөх жил болсон уг чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан бол энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар голлон ярих юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар илүү хүчтэй, өргөн хүрээтэй заалт яригдаж байна. Тиймээс энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар хэлэлцэхээр сонгож авсан.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж л байгаа бол эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарах ёстой гэж үздэг. Дэлхий нийт хөгжлөө хүний хөгжлөөр хэмждэг болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоо туйлын чухал байна. 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ.

Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: 

-Дэлхий даяар цар тахлын дараа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан. Түүнчлэн. Тиймээс жендэрийн асуудлаар уг чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Олон улсын эрдэмтэн судлаачид, оюутнууд хүрэлцэн ирнэ. Зөвхөн шийдвэр гаргагчдаас гадна судлаачид, сургуулийн давхар хэлэлцээрийг мөн зохион байгуулж байгаа.

Манай улсын хувьд 2015 онд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилгыг улсынхаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болгож, 2016 онд хамгийн түрүүнд баталсан орны нэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ядуурлыг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг зорилт цар тахлын үед хойшилсон. Дэлхий нийт тогтвортой хөгжил гэдгийг бүхий л бодлоготойгоо уядаг болсон. Харин манай улсад хоцрогдоод байгаа.

Тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлтээр Монгол Улс муу байгаа. Тухайлбал, боловсролын хүртээмж нь сайн байгаа мөртлөө чанарын хувьд муу. Үеэс үе дамждаг өр зээл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал байгаа нь манай улс тогтвортой хөгжлийн зорилт дээрээ зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна. 

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж:

-Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.