"БЕРЛИН 2023" зуны тусгай Олимпод оролцохоор манай тамирчид хөдөллөө

Холбооны бүгд найрамдах Герман Улсын Берлин хотноо болох "БЕРЛИН 2023" Тусгай Олимпын Дэлхийн зуны наадамд оролцохоор Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо хөдөллөө.

Энэхүү наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 20 төрөлд өрсөлддөг. Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хотоос гадна Баян-Өлгий, Завхан, Орхон, Төв, Сүхбаатар, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, жүдо, усан спорт, ширээний теннис, боччи, бадминтон, хөнгөн атлетик зэрэг 9 төрлөөр оролцох юм.

352313459 211410425157216 2924754388484963263 n 105350 1086631079

Тамирчдаас гадна 18 багш дасгалжуулагч, эмч, арын албаны хүмүүс явж байна. Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн хугацаанд 2015, 2017, 2019 онуудад болсон наадмуудад амжилттай оролцож байсан юм.

351126525 747834627288074 3697417931217215060 n 105358 1913935733

347236009 2705612629580097 9124634472700472684 n 105341 1421669390

352300550 634801262018554 5427531418385636950 n 105333 272336134

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.