"Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, цаг наргүй ажилласан анхан шатны нэгжийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

352787476 795540202128705 4435762928779466425 n
"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо хамгийн чухал. Тиймээс өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд Монгол Улсын түүхэнд анх удаа чуулж байна. Алсын хараатай байж, нэг зорилгын төлөө, нэг баг болж, санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж чадвал үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.

353067891 795541078795284 1991761313657467544 n

352748066 795540195462039 1630637112167684623 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.