ЦЕГ: Цагдаа иргэнд амилуулах суурь тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн
Суга таягтай иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олны бухимдлыг төрүүлээд байна.
Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1 хороо Эвсэг дэлгүүрийн буланд согтуу бололтой эрэгтэй хүн хөдлөхгүй хэвтэж байна гэх дуудлага, мэдээлэл 10.37 минутад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тухайн иргэний бие эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаан санааны байдлыг үнэлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор, ам, хамар, уруулын гурвалжинг дарах, чихийг үрэх зэргээр амилуулах суурь анхан шатны тусламж үзүүлсэн.
Ингээд тухайн иргэнийг сэрээн эрүүл мэндийн байгууллагаар үзлэг хийлгэж, хордлогын эмчилгээ хийлгэхээр Энэрэл эмнэлэгт хүргэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.