Монгол улсын харилцаа холбооны салбарт оператор компаниуд 850 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ

"Цахим хөгжлийн хурдасгах харилцаа холбооны дэд бүтэц" сэдвээр Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн газрын захирал Ц.Одхүү “ICT Forum Mindgolia 2023”-д илтгэл тавив.

Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн газрын захирал Ц.Одхүү:

-Монгол улсын шилэн кабелийн сүлээ 48 мянган км байна. Энэ нь дэлхийг бүтэн тойрох хэмжээ гэсэн үг. Одоогийн байдлаар шилэн кабелийн сүлжээ хүрээгүй таван сум үлдээд байна. 2003 онд манай улс 4500 км сүлжээтэй байжээ. Харин энэ тоо одоо арав дахин нэмэгдээд байна. 4G сүлжээ Монгол Улсын бүх сум суурин газарт нэвтэрсэн. Хот хөдөө хаана байхаас үл шалтгаалж шилэн кабелийн сүлжээг хамгийн сайнаар хүлээн авах боломжоор хангасан гэж хэлж болно.

юм. Монгол улсын харилцаа холбооны салбарт байна. Энэ нь гурван сая иргэнтэй орны хувьд том тоо юм.

Өнөөдрийн хүртэлх хугацаанд бий болгосон дэд бүтцээ ашиглаад цөөн мэргэшсэн хүнээр үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Дэлхийд гарах бүх боломж бидэнд нээлттэй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.