Манай энхийг сахиулагчид НҮБ-ын медалиар шагнагдав

БНӨСУ-д явагддаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхны талаарх мэдээллийг НҮБ-ын веб сайтад онцлон түгээсээр байна.

Тухайлбал, онцгой гавьяа байгуулсан Монгол энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагнасан бөгөөд үүний цөөнгүй хэсэг нь эмэгтэй цэргийн алба хаагчид байлаа хэмээн онцолжээ.

352197930 218854817638505 8568002826558946815 n
Мөн Суданд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол, Пакистан энхийг сахиулагчид хамтран Бентью хотод завьтай эргүүл хийж, усны түвшинг шалгахын зэрэгцээ үерт автсан нутгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байна гэжээ.

352686678 195789996756790 6085243702861529584 n
Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, “Монгол Улс даян дэлхийд эвийг эрхэмлэгч улс орон гэдгийн баталгаа бол Монгол Улсын энхийг сахиулагчид. Дэлхий дахинд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэгч дайчдадаа баярлалаа” хэмээн цахим хуудаснаа талархал илэрхийлжээ.

352663111 211761151800054 4742772430398717509 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.