Гэр бүлийн маргааны улмаас сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг олжээ
Гэр бүлийн маргааны улмаас сураггүй болсон хоёр иргэнийг ОБЕГ-аас хайж байгаа талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл Ховд аймгийн Үенч сумын 16 настай иргэний цогцсыг олжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд 06 дугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06 дугаар сарын 04-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хиймэл нуурын эргээс тухайн хүүхдийн гар утас олдсон байна. Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 06 дугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06 дугаар сарын 04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06 дугаар сарын 05-ны өдрийн 11:27 цагт тус багийн Улаан толгойн гүүр гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 16 км/-аас эсэн мэнд олсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.