?LIVE: 258 махны үйлдвэрт шалгалт хийнэ

ХХААХҮЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг: 

Сүүлийн үед мах бэлтгэн нийлүүлэгч нэр бүхий компаниуд муудсан мах хагас боловсруулж нийлүүлсэн гэх зөрчлүүд удаа дараа гарч байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК-ийн махны үйлдвэрийн нөхцөл байдал нь стандарт, шаардлагад нийцээгүй муудсан мах бэлтгэн боловсруулж байсан асуудал үүссэн. Холбогдох байгууллагаас тухайн үйлдвэрийн махнаас дээж авч шинжилгээнд хамруулсан. Тус шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь батлагдсан. Цаашид Эмээлтийн мах боловсруулах, бэлтгэн нийлүүлдэг 258 үйлдвэрт шалгалт хийнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.