СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Батдөлийг ахтай нь, хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

“Пауэрлэнд”, “Би Си Си ложистик”, “Аму даймонд”, “Биг могул коул энд энержи”, “Солонго цамхаг” компанийнхан нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсныг ЭЦА болон АТГ-ын мөрдөгчдийн шалгалтаар тогтоосон байна. Түүнийг хахуулиасаа Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд, “Ланд круйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан төлбөрийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгаж буй. С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах С.Баттулгыг нь ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж. Мөн дээр дурдсан компаниудын хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43 186, мөрдөн байцаалтын 3709 хэрэгт хяналт тавьснаас авлига, албан тушаалын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор 7.3 тэрбум төгрөг гэрээс нь хураасан С.Батдөлийн хэрэг багтсан юм. Мөн хугацаат цэргийн алба хаагчдаа тоосгоны үйлдвэрт зохих зөвшөөрөлгүй ажиллуулж, бусдад давуу байдал олгосон Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал, ЭМЯ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч асанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
139.5.217.166

Хахууль авсан хумуус дандаа ялгуй гардагшдээ.Хулгайчидыг бол шуухэд шилжуулэхгуйдээ.Их хулгайн ууршдээ.

Шударга
10 сарын өмнө
202.9.46.78

Цаад эзэд нь сугараад үлджээ хө. Батдөл бол зүгээр л гүйцэтгэгч юм биш үү.

Зочин
10 сарын өмнө
202.9.40.174

1.8 тэрбумаас бусад нь цалин уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.