СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-27

Шивээхүрэн хилийн боомтын төмөр зам жилд дунджаар 94.7 тэрбум төгрөгийн орлого олно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Засгийн газрын 2023 оны 05 дугаар ажлын 17-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон.

Шивээхүрэн хилийн боомтын нарийн царигийн төмөр замыг Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн өргөн царигийн төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан эхний ээлжид Шивээхүрэн өртөөнөөс төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх нөхцөлөөр өртөөний гол болон хүлээн авах, явуулах 5 замтай, ачилт буулгалтын 4 замтай, өртөөний гол замын уртыг 1200 м, хүлээн авах, явуулах замын ашигтай уртыг 1050 метрээс багагүй байхаар төлөвлөсөн. Ачилт буулгалтын замын урт 750 метр байна. 

Дараагийн ээлжид Шивээхүрэн өртөөг ирээдүйд баригдах баруун босоо чиглэлийн өргөн царигтай төмөр зам болон өргөн царигийн өртөөтэй уялдуулан жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн.

. Хил дамнасан төмөр замыг барихад нийт 207.7 тэрбум  төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс суурь бүтцийг барихад 171.7 тэрбум төгрөг, сэлгээний зүтгүүр, чингэлэг өргөгч болон бусад тоног төхөөрөмж, багаж худалдан авахад 27.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК бүрэн хариуцан барилгын ажлаар санхүүжүүлэх бөгөөд барилгын ажил бүрэн дуусмагц, Улсын комиссын акт, хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэн Шивээхүрэн-Сэхээ боомт дахь хил дамнасан төмөр замын суурь бүтцийг төрийн өмч давамгайлсан “Шивээхүрэн төмөр зам” ХХК-д холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлнэ. Энэ талаар “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн дүрэм, хувь нийлүүлэгчийн гэрээнд тусгасан байна.

Барилгын ажлын хөрөнгө оруулалтыг боомт дахь төмөр замын үйл ажиллагааны орлогоос 6 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчид ногдол ашиг тооцолгүйгээр эргүүлэн төлөхөөр тооцоолсон. .

Шивээхүрэн хилийн боомтын төмөр замын үйл ажиллагааны тарифыг бусад хилийн боомтуудад мөрдөж байгаа чингэлэг ачиж буулгах терминалуудын тарифтай ойролцоо буюу нэгж тонн тутамд дунджаар  9479 төгрөг /суурь нэгж үнэ – 7894/ өөр тооцож санхүүгийн загварчлал дээр ачаа эргэлтийн хэмжээг 10 сая тонн гэж зах зээлийн боломжит хувилбараар таамаглахад .

Ийнхүү төсөл 6 жилийн хугацаанд 568.7 тэрбум төгрөгийн орлого олж, нийт 311.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 257.5 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллахаар байна. Төсөл хэрэгжсэнээр 6 жилийн хугацаанд Монгол Улсад 28.6 тэрбум төгрөгийн татвар төлнө. NPV буюу цэвэр өнөөгийн үнэ цэнээрээ 3.5 тэрбум төгрөгийн ашигтай төсөл юм.

Шивээхүрэн хилийн боомтын нарийн царигийн төмөр зам нь Монгол, Хятад, Орос 3 улсын хил дамнасан төмөр зам болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын нэг хэсэг, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц болох утгаараа стратегийн онцгой ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн үр ашиг нь  урт хугацаандаа өсөн нэмэгдэх мөн орон нутагт олон тооны ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.